Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны иргэдэд нүүрс цэвэршүүлэгч уусмал тараах, танилцуулах ажлыг зохион байгууллаа

2016 оны 3 сарын 23

Хан-Уул дүүргийн 7 дугаар хороонд өнөөдөр буюу 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр нүүрс цэвэршүүлэгч уусмалыг айл, өрхөд тараах, турших үйл ажиллагаа боллоо.

 

Тодруулбал, Байгаль орчин ногоон хөгжил,аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлж буй "Clean coal" буюу нүүрс цэвэршүүлэгч уусмалыг Хан-Уул дүүргийн 10.000 айл өрхөд эхний ээлжинд тараах, танилцуулах ажлыг зохион байгуулсан юм. Энэхүү үйл ажиллагаанд тус дүүргийн 7 дугаар хорооны ИНХ-ын дарга Э.Түвшин, Засаг дарга А.Мөнх-Амгалан, Агаарын чанар сайжруулсан зуух хариуцсан мэргэжилтэн Ч.Ишдулам болон “Ханан хишиг” ХХК-ний захирал А.Чин-Аз нар оролцлоо.Нүүрс цэвэршүүлэгч уусмал нь нүүрсний шаталтыг дэмжин бүрэн шаталт явуулж утаатай хамт агаарт хаягдах хорт хийг бууруулж хөө тортог, үнс багасгах үйлчилгээтэй юм байна. Уусмалын талаар “Ханан хишиг” ХХК-ий хамт олон иргэдэд танилцуулж, туршилт хийж, зөвлөгөө өглөө.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30500
0 эможи
keyboard_arrow_up