Чингэлтэй дүүргийн цэцэрлэгийн багш нар 20 гаруй нэр төрлийн хоол, зуушийг үйлдвэрлэлийн технологийн дагуу хийж сурчээ

2016 оны 3 сарын 23

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын Газрын Худалдаа, Үйлчилгээний хэлтэс, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Үйлдвэрлэл Технологийн Сургууль, Хоол зүй шим судлалын Монголын нийгэмлэгтэй хамтран   төрийн бус өмчийн 17 цэцэрлэгийн эрхлэгч тогооч нарын ур чадварыг дээшлүүлэх, зорилгоор 2016 оны 3 дугаар сарын 17- 20-ний өдрүүдэд онол, дадлагын сургалт зохион байгууллаа.

Онолын сургалтыг Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Үйлдвэрлэл Технологийн Сургуулийн ахлах багш нар, Хоол үйлдвэрлэлийн салбарын Монгол Улсын Зөвлөх инженерүүд явуулсан байна.

Онолын хичээлээр хүүхдийн хоолны онцлог,цэцэрлэгийн насны хүүхдийн хооллолтын онцлог, анхаарах хүчин зүйл, үндсэн хоолны тухай ойлголт, ангилал бэлдэх арга ажиллагаа. Загас, тахианы махаар хийх хоолны нэр төрөл. Ногоо, өндөг, гоймон, будаа, аарцаар хийх хоол.Амтлаг хоол, халуун ундааны тухай ойлголт, ангилал бэлдэх арга ажиллагаа зэрэг өргөн хүрээний сэдвийг хамарч, дадлагын хичээлээр 20 гаруй нэр төрлийн хоол, зуушийг  үйлдвэрлэлийн технологийн зааврын дагуу багш нарын удирдлага дор хийж сурчээ.

TSETSER-3

TSETSERE-4

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30495
0 эможи
keyboard_arrow_up