Хан-Уул дүүргийн алслагдсан хороодын ЕБС-ийн сурагчдад танин мэдэхүйн аялал зохион байгууллаа

2016 оны 3 сарын 22

Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас санаачлан дүүргийн алслагдсан хороод буюу 12, 13, 14 дүгээр хороодод байрлах 10, 26, 59 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдыг түүх соёлын газрууд болон нийслэл, дүүргийн бүтээн байгуулалттай танилцуулах аяллыг амжилттай зохион байгууллаа.

 

Аялалд 100 гаруй сурагчид хамрагдсан бөгөөд “Богд хааны ордон музей”, “Чингис хаан вакс барималын музей” Засгийн газрын ордон дахь Төрийн түүхийн музейн үзмэрүүдтэй танилцсан юм. Мөн Торил хааны туурь, Зөвлөлт дайчдын хөшөө, Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн ,Их монголын гудамж, Чингисийн талбай, Нийслэлийн шав тавьсан Яст мэлхийн хөшөөт цогцолборууд зэрэг түүх дурсгалын газруудаар аялалаа.

Түүнчлэн дүүргийн томоохон аж ахуйн нэгжүүд болох АПУ ХК-ийн “Сайн сүүний үйлдвэр”,“Таван богд Фүүдс” ХХК-ий “KFC” түргэн хоолны газруудад зочилж, “Маамуу” брендийн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, KFC түргэн хоолны газрын технологи, үйл ажиллагаатайтанилцсан юм.

Аялалын явцад сурагчдыг дүүргийн Засаг даргын орлогч С.Баасандолгор, Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга В.Бэгз нар хүлээн авч уулзан Хан-Уул дүүргийн бүтээн байгуулалт, хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар танилцуулж, сурагчидтай харилцан ярилцан санал бодлоо солилцлоо.

Сурагчид аяллыг зохион байгуулж, хотынхоо түүх, дурсгалт газрууд болон нийслэл,дүүргийн бүтээн байгуулалт,шилдэг аж ахуйн нэгжүүдтэй танилцах боломж олгосон ах эгч нартаа баярласан талархсанаа дахин дахин илэрхийлж, цаашид хүүхдүүдэд чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байхыг хүссэн юм.

Энэхүү ажлыг дэмжин хамтарч ажилласан Богд хааны ордон музей /үнэ төлбөргүй/, Чингис хааны вакс баримлын музей /50%-ийн хөнгөлөлттэй/, АПУ ХК, Таван богд фүүдс ХХК-иуд сурагчдад цаг гаргаж бүтээгдэхүүн,үйлчилгээ танилцуусан явдалд дүүргийн удирдлагуудталархал илэрхийлэв.

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30463
0 эможи
keyboard_arrow_up