Барилгажилтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий ААНБ-ыг сонгох шалгаруулах үнэлгээний хороонд гишүүнээр ажиллах хүсэлтэй иргэдийн “БУЯНТ-УХАА” СӨХ-ны хурлаас нэр дэвшүүлэв

2016 оны 3 сарын 22

“Буянт-Ухаа” СӨХ-ны хуралд ХУД-ийн ЗДТГ-ын Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мэндсайхан ХУД-т хэрэгжиж байгаа дахин төлөвлөлтийн ажлын явц, амжилт, хүндрэл бэрхшээлийн талаар мэдээлэл өглөө. Хуралдаанд тус хорооны Засаг дарга А.Бумчумаа,“Буянт-Ухаа” СӨХ-ны удирдлагууд, сууц өмчлөгч иргэд оролцлоо.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2014  оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 01-01/05 дугаар шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Нисэх орон сууцны хорооллын 34, 35 дугаар байруудынбарилгажилтын төсөл боловсруулагданбарилгажуулах шийдвэр гарч сонгон шалгаруулалт зарлагдаад байгаа билээ.Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч, танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн 2016 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 16:00 цагаас өмнөНЕТГазрын 11 давхрын хурлын зааланд ирүүлнэ үү. Тус өдрийн 17:00 цагт нээнэ.

ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо,

Ц.Жигжиджавын гудамж - 7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр,

“Хангарди ордон” 13-р давхарт 1307 тоот,

Утас: 315319 /ажлын цагаар/,

Вэб сайт:www.mpa.ub.gov.mn

ХУД-ИЙН ЭДИЙН ЗАСАГ ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТЭС

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30437
0 эможи
keyboard_arrow_up