ХУД-ийн АБНТБТ “Бид ийм л нийгмийг хүснэ” дэвжээ тэмцээнийг зохион явууллаа

2016 оны 3 сарын 21

Хан-Уул дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төв “Жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлье” бүсчилсэн  сургалтыг ЕБС-ийн  34, 41, 60, 7, 10, 26 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд амжилттай зохион байгууллаа. Тус төв нь дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэстэй хамтран жендерийн тэгш байдлыг хангах тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, иргэдэд сурталчлан таниулах, урьдчилан сэргийлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулжээ

Мөн сургалтын үеэр Дэвжээ тэмцээнийг зохион явуулсан бөгөөд 1 дүгээр байрт ХУД-ийн 26 дугаар сургуулийн “Тэгш эрх” баг, 2 дугаар байрт 60-р сургуулийн “Өнөөгийн нийгэм” багуудтус тус байр эзэллээ.

Тэмцээнд идэвхи санаачлагатай оролцсон нийт баг хамт олон болон хамтран зохион байгуулж туслалцаа үзүүлсэн 7 дугаар хорооны Засаг дарга, хэсгийн байцаагч болон тус хорооны хамт олонд АБНТБТ-өөс талархал илэрхийллээ. 

Хан-Уул дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төв

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30401
0 эможи
keyboard_arrow_up