НИЙСЛЭЛИЙН ТӨР ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧДЫН “СПОРТ НААДАМ 2016”-Д ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗДТГ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2016 оны 3 сарын 21

Нийслэлийн төр захиргааны албан хаагчдын дунд зохион байгуулагдсан “Спорт наадам 2016” өнгөрсөн амралтын өдөр “Алдар” спорт хорооны зааланд амжилттай зохион байгуулагдлаа.

 

Тэмцээнд нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид сагсанбөмбөг, гарбөмбөг, дартс гэсэн спортын 3 төрөлд хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Энэхүү спорт наадмыг 2015 оны аварга баг болох Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар ерөнхий зохион байгуулагчаар ажиллажээ.

 Тус тэмцээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын эмэгтэй гарбөмбөгийн баг мөнгө, эрэгтэй гарбөмбөгийн баг хүрэл, дартсын төрөлд хүрэл медал тус тус хүртэж амжилт арвинтай оролцлоо.

 Багийн дүнгээр Нэгдүгээр байрт Баянгол дүүргийн ЗДТГ тэргүүлж ирэх жил энэхүү тэмцээнийг зохион байгуулахаар боллоо.

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30399
0 эможи
keyboard_arrow_up