Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс зөвлөн туслах ажил зохион байгууллаа

2016 оны 3 сарын 21

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд бага сургууль цэцэрлэгийн цогцолбор 2015 оны 11 дүгээр сард ашиглалтад орж,  үйл  ажиллагаагаа эхлүүлсэн.

Боловсролын чанарын шинэчлэлийг сайжруулж, сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэн Хүүхэд бүрийг хөгжүүлэх эрхэм зорилго дэвшүүлэн ажиллаж буй шинээр байгуулагдсан 130 дугаар бага сургуулийн  удирдлага, багш нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөн туслах ажлыг тус дүүргийн  боловсролын хэлтсээс Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн бага болон сургуулийн өмнөх боловсролын сургалтын албатай хамтран зохион байгууллаа.

Багшийн  мэргэжил дээшлүүлэх институтын арга зүйчид багш нарын хичээлд сууж ажиглалт хийн, судлагдахуун тус бүрээр зөвлөгөө өгч, багш удирлагуудтай ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Сургуулийн удирдлагуудад сургуулийн менежмент зохион байгуулалт, багшийн арга зүйг дээшлүүлэх, хамтран ажиллах чиглэлээр зөвлөсөн байна.

Тухайн бага сургууль нь одоогийн байдлаар 1 ээлжээр хичээллэж байгаа бөгөөд багш нар ирэх  долоо хоногоос “Яармаг”, “Нисэх-Био”-гийн бүсийн 41, 118, 10, 26 дугаар сургуулиудын багш нарын 2-р ээлжийн хичээлд суух, тэргүүн  туршлагаа харилцан солилцох ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30396
0 эможи
keyboard_arrow_up