Зуслангийн газрыг ирэх сард өмчлүүлнэ

2016 оны 3 сарын 21

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын 3-ны өдөр 13 байршилд газрын эрхийн нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулсан. Саналын хайрцгийг нээхэд нэг байршлаас бусад газарт санал ирээгүй бөгөөд тухайн нэг байршилд газрын дуудлага худалдааг зохих журмын дагуу зохион байгуулж ялагчийг тодрууллаа. Дуудлага худалдаа зарласан боловч санал ирээгүй байршлуудад 4 сард багтаан дуудлага худалдааг дахин зарлахаар захирамжийн төсөлд санал авч байна.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зуслангийн бүсийн газар өмчлөлийн ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Төлөвлөлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Шарга морьтын ам, Чингэлтэй дүүргийн Жигжидийн зуслангийн аманд газар өмчлөлийн ажлыг эхлүүлэхээр суурин болон хээрийн судалгааг хийж, бэлтгэл ажлыг хангаад байгаа бөгөөд газар өмчлүүлэх ажлыг 4 сард багтаан эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30372
0 эможи
keyboard_arrow_up