Н.Оюунцэцэг: Өнгөрсөн сард Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд гэмт хэрэг бүртгэгдээгүй гэсэн үнэлгээ авлаа

2016 оны 3 сарын 20
 
Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны засаг дарга Н.Оюунцэцэгтэй ярилцлаа.

9 дүгээр хороо ямар бүтэц зохион байгуулалттай төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна вэ?

-Манай хороо 1956 онд Цагаан хаалга ба Ногоон нуур, Тасганы овооны ар дэнж дээрхи тоосгоны жижиг газрыг түшсэн 10 байр, 30 өрх, 100 гаруй хүн амтайгаар анх суурь тавигдсан.  

Одоо 74 га газрыг эзлэн, өнөөдрийн байдлаар 8000 гаруй хүн ам, 1856 өрхөд төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэж байна. Хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын 6, байрны 4, нийт 10 хэсэгтэй. Хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 44 байгууллага аж ахуй нэгж, “Нандин  хүсэл” өрхийн эрүүл мэндийн төв, 31, 43 дүгээр цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа явуулж байна.  

-Бүтээн байгуулалтын ямар ажлууд хийгдэж,  ямар ажлууд хийгдэхээр төлөвлөж байна вэ?

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлуудын хувьд иргэдээс санал авсны үндсэн дээр жил болгон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байна.

2013 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гудамжны гэрэлтүүлгийн ажлыг 100 хувь хийж дуусгасан. Мөн 2014 онд нийтийн эзэмшлийн гудамж, замыг засах ажлыг хийгдсэн. 2015 онд 100 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөлийг шинээр барьсан нь  иргэдийн сэтгэлд нийцсэн ажил болсон.

-Тэгвэл энэ онд ямар ажлууд хийгдэх вэ?

2016 онд хороонд 102 сая төгрөг хуваарилагдсан. Үүнээс 80 гаруй сая төгрөгөөр гэрэлтүүлгээ түшиглэн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд камержуулах ажлыг хийхээр төлөвлөсөн. 20 сая төгрөгөөр иргэдийн бүлгийг түшиглэн авто замын гүүр хийх юм аа.

Чингэлтэй дүүргийн хувьд иргэдийн оролцоог илүү чухалчилдаг. Тэгвэл иргэдтэй хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

Манай  хорооны хувьд 2013-2016 онд “Иргэдийн оролцоотой- өөрчлөлт шинэчлэлийг хийцгээе” уриатай  ажиллаж байна.

Иргэний танхимаар дамжуулан Төрийн болон Төрийн бус байгууллагатай хамтран үе шаттай сургалтуудыг зохион явуулдаг. Мөн Ахмад, Залуучууд, Хүүхэд, Эмэгтэйчүүд, ХБИ-ийн зөвлөлүүд тогтмол ажилласнаар иргэдийн идэвхи оролцоо нэмэгдэж байна.

Иргэдэд мэдээлэл хэр хүртэмжтэй хүрч байгаа вэ?

Манай хороо иргэдэд мэдээллийг Урсдаг самбар,  телевизийн дэлгэц, facebook, Twitter, үүрэн холбооны бүх оператор, ААНБ-ын мэдээллийн самбар г.м 8 сувгаар хүргэн ажиллаж байна. 

Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30325
0 эможи
keyboard_arrow_up