Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдод Замын цагдаагийн газраас талархал гардууллаа
2016 оны 3 сарын 18
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдод Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ү.Зоригтбаатар талархал гардуулж өглөө.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас сургууль, цэцэрлэгийн орчин тойронд хүүхдийн аваар, ослоос сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ажлыг үнэлж ийнхүү талархал гардуулсан байна.
Тус талархалд “Зам тээврийн осолд хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлж сэргууль, цэцэрлэгийн орчныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах стандартад нийцүүлж тохижуулсан” хэмээн онцолжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
30302
0 эможи