Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас хугацаат ХУГАЦААТ ЦЭРГИЙН ЗАРИМ АЛБАН ХААГЧИЙН ар гэрийнхнийг хүлээн авч уулзав

2016 оны 3 сарын 18

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабаас Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны ойн хүрээнд цэргийн жинхэнэ алба хааж байгаа зарим байлдагч нарын ар гэрийнхнийг хүлээн авч уулздаг уламжлалт арга хэмжээг 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулав. Тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргээс Зэвсэгт хүчний 032, 336 дугаар ангийн байлдагч С.Ган-Эрдэнэ, Х.Бат-Эрдэнэ, Хилийн цэргийн 0108, 0184, 0306 ангийн байлдагч Г.Даваадорж, О.Бямба-Оргил, Ч.Анар-Эрдэнэ, У.Отгонбаяр нарын ар гэрийнхэн оролцов. Тус арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат нар оролцсон бөгөөд энэ үеэр Монголын үндэсний дээд сургуулийн Цэргийн тэнхимийн эрхлэгч,  бэлтгэл хурандаа З.Чулуундорж, ахлах багш бэлтгэл хурандаа Б.Готовдорж нартай хамтарч ажиллах талаар санал солилцов.

IMG_1374

IMG_1370

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30300
0 эможи
keyboard_arrow_up