“Тамхигүй Улаанбаатар хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, эрчимжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

2016 оны 3 сарын 18

Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Худалдаа, үйлчилгээний хэлтсээс Нийслэлийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнтэй хамтран ““Тамхигүй Улаанбаатар” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, эрчимжүүлэх нь” сэдэвт сургалтыг 03 дугаар сарын 15-ний өдөр зохион байгууллаа.

Сургалтаар Тамхины хяналтын тухай хуулинд орсон нэмэлт өөрчлөлтүүд, тамхины хор хөнөөлтэй тэмцэх, сэргийлэх стратеги чиглэлүүд, хуулийн хэрэгжилтийг хангахад нөлөөлж буй хүчин зүйлүүд, хородын үүрэг оролцоо зэрэг сэдвүүдээр мэдээллэл өгч харилцан ярилцсан.

Сургалтанд тус хуулийг орон нутагт хэрэгжүүлэхэд ихээхэн үүрэгтэй боловсрол, эрүүл мэнд, хууль хяналтын байгууллагууд, хороодын Засаг дарга, зохион байгуулагчид, ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд оролцсон.

“Тамхины утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, эрчимжүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын А/191 тоот захирамжаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хяналт тавих ажлын хэсэг болон үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан.

Хөтөлбөрийг батлагдсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулж хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр тайлагнаж ажиллахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо.

2

3

 

 

 

6

1

4

5

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30296
0 эможи
keyboard_arrow_up