ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН НОМЫН ӨРГӨӨГӨӨР ҮЙЛЧЛҮҮЛЭХ ХҮҮХДИЙН ТОО НЭМЭГДЭЖ БАЙНА

2016 оны 3 сарын 18

Хүүхдийн номын өргөө нь хүүхэд залууст номоор үйлчлэх түүгээр дамжуулан түүх, өв соёл, танин мэдэхүйн мэдлэг боловсрол олгох, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор 7 хоногийн 6 өдөр ажиллаж байна.

Номын жагсаалтыг цахим номын санд оруулж үйлчлүүлэгч хүүхдүүддээ дөхөм болгох үүднээс номыг дан ганц зохиогч, номын нэрээр хайгаад зогсохгүй хавтасны зураг, хуудасны тоо, ISBN-ийн дугаар, гол утга санааг нь түлхүүр үг болгон хайдаг болгож байна.

Номын өргөө нь үүд хаалгаа нээснээс хойш 4 сарын хугацаанд тус дүүргийн хүүхдүүдэд үйлчлээд зогсохгүй хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод амралтаараа ирсэн, болон бусад дүүргийн хүүхэд багачууд ч ирж үйлчлүүлж байна.

Мөн дүүргийн иргэд, номын сангийн мэргэжлээр суралцаж буй оюутан залуус туршлага судлахаар ирж байна. 7 хоногт дунджаар 300 гаруй хүүхэд үйлчлүүлдэг. Номын өргөөгөөр үйлчлүүлэх хүүхдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

12714121_1573745139613906_2124810583_n

a0ce4cac-00fd-44ad-92a3-df094f6223b4

urguu-165

zhh2 - Copy

4

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30294
0 эможи
keyboard_arrow_up