Хан-Уул дүүргийн АБНТБТ, Цагдаагийн 2 дугаар хэлтэстэй хамтран сургалт зохион байгууллаа

2016 оны 3 сарын 17

Хан-Уул дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвөөс санаачлан Цагдаагийн 2 дугаар хэлтэстэй хамтран “Жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлье” бүсчилсэн  сургалтыг зохион байгуулж байна.

Энэхүү бүсчилсэн сургалтыг өчигдөр буюу 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дүүргийн 12 дугаар хорооны иргэд  болон ЕБС-ийн 10 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдын дундзохион байгууллаа.

Сургалтын зорилго нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Жендерийн тэгш байдлыг хангах тухай хуулиудын заалтуудыг хэрэгжүүлэхэд оршино.

Уг сургалт нь жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлье, жендерийн хэвшмэл ойлголтууд, гэр бүлийн хүчирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлэх арга замуудын талаарх, мэдлэг чадварыг нэмэгдүүлснээр өөрийгөө болон ойр дотныхоо хүмүүсийг урьдчилан сэргийлэх, бусдад зөв мэдээллийг хуваалцах, хамтран суралцах амьдрах ухааны ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн юм.

ХУД-ийн АБНТБТ-өөс сургалтыг идэвхи санаачлагатай хамтран зохион байгуулсан 12 дугаар хорооны Засаг дарга Н.Туяацэцэг, хэсгийн байцаагч Г. Саранбаатар  болон 10 дугаар сургуулийн багш ажилчдад талархал илэрхийлэв.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АЛБАН БУС-НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30255
0 эможи
keyboard_arrow_up