Хан-Уул дүүргийн “Хараацай” хүүхдийн урлагийн Х их наадам өнөөдөр эхэллээ

2016 оны 3 сарын 16

Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, ДЗМОУБ-тай хамтран “ХАРААЦАЙ” хүүхдийн урлагийн их наадмыг 10 дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэхүү наадмын гол зорилго нь хүүхэд багачуудын авьяас чадварыг нээн илрүүлэх, бага наснаас нь гоо зүйн мэдрэмжтэй болгох, бие бялдарыг нь хөгжүүлэн өв тэгш хүмүүжил олгохоос гадна сургууль, цэцэрлэгүүдийн дуу хөгжмийн багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд оршино.

Энэ жилийн хувьд наадмын нэгдүгээр шатны шалгаруулалтыг сургууль, цэцэрлэг тус бүрдээ зохион байгуулсан бөгөөд 2 дугаар шатны шалгаруулалтад “Гоцлол дуу”, “Хамтлаг дуу”, “Хамтлаг бүжиг”, “Гоцлол хөгжим”, “Хамтлаг хөгжим” зэрэг 5 төрлөөр авьяас чадвараа сорин өрсөлдөж байна.

 “Хараацай” хүүхдийн урлагийн их наадам 03 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд 3 насны ангиллаар тус дүүргийн Соёлын ордонд болно. Тодруулбал,

  • 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр: “Бага нас”-ны ангилал /4-5 нас/
  • 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр: “Дунд нас”-ны ангилал /6-12 нас/
  • 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр: “Ахлах нас”-ны ангилал /13-18 нас/-аар тус тус зохион байгуулагдана.

Дашрамд дурьдахад, Тус наадамд жил бүр 4000 гаруй хүүхэд багачууд авьяас чадвараа сорин оролцдог төдийгүй төрийн болон хувийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн дунд урлагийн төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулдаг наадам гэдгээрээ онцлог юм.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30191
0 эможи
keyboard_arrow_up