Бизнес эрхлэгчдийн нэгдсэн хэлэлцүүлэг, үзэсгэлэн яармаг болно

2016 оны 3 сарын 16

Монголын Залуучуудын Холбоо  гуравдугаар сарыг  “Бизнесээ чөлөөлье” сар болгон зарлаад  байгаа. Энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн “Бизнесээ чөлөөлье” хэлэлцүүлэг, үзэсгэлэн яармагийг 2016. 03. 22-нд зохион байгуулахаар болжээ. Хэлэлцүүлгээр бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, бизнес эрхлэгчдийг дэмжих санал солилцож асуудлын гарцыг тодорхойлох бөгөөд хэлэлцүүлгээс гарсан үр дүнгээс шийдвэр гаргах түвшинд санал хүргүүлэх аж. Мөн энэ үеэр үндэсний бараа бүтээгдэхүүн ба үйлчилгээ, дэд бүтцийн салбар /барилга, орон сууц, уул уурхай, эрчим хүч, зам тээвэр/, импортын бараа бүтээгдэхүүн, мэдээллийн технологи, аялал жуулчлал зэрэг бүхий л салбарынхны нэгдсэн үзэсгэлэн яармаг болох юм байна.

Ийнхүү бизнес эрхлэгчдийг уулзалт яармаг зохион байгуулснаар бизнес алсын хараатай шинэ залуу үеийн бизнес эрхлэгчид нэгдэж,  өөрсдийн бизнесийг олон нийтэд таниулах, түүгээр дамжуулан нийгмийн асуудлуудад бодит, үр дүнтэй шийдлийг санал болгох ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид онцоллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30183
0 эможи
keyboard_arrow_up