Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм

2016 оны 3 сарын 16

09.00 цагт: “Сайн засаглал ба байгалийн нөөцийн удирдлагын найдвартай үйлчилгээ” сэдэвт олон улсын семинар ГХЯ-ны "Зөвшилцөл" танхимд эхэлнэ. ОУХАС, Норвегийн Осло төвтэй хамтран зохион байгуулж байгаа уг семинарт Монгол, Киргиз, Зүүн-Тимор, Мьянмар, Афганистаны уул уурхайн салбарын Засгийн газрын төлөөлөгчид оролцох юм.  Утас: 88080619, 89010515


10.00 цагт: Хил Хамгаалах Ерөнхий Газарт гэрээт хилчний анхан шатны сургалтад хамрагдах хугацаат цэргийн алба хаагч, иргэдийн сонгон шалгаруулалат эхэлнэ.


10.30 цагт: Хөрөнгө оруулалтын газар болон Монгол улсад төр хувийн хэвшлийн түншлэлийн чадавхийг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа ЖАЙКА байгууллага хамтран “Монгол улсын ТХХТ-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх” семинар зохион байгуулна. Семинар Туушин зочид буудлын "Соёмбо" танхимд болно.


11.00 цагт: "Авто зам экспо-2016" олон улсын үзэсгэлэн, бага хурал "Шангрилла" зочид буудалд нээлтээ хийнэ. Утас: 62263180, 99996308


11.00 цагт: Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын захиралуудтай үр дүнгийн гэрээ байгуулах үйл ажиллагаа Хангарди ордны 14 давхарт болно. Утас: 99081393, 88112919


11.00 цагт: Монголын Уулчдын Үндэсний Холбооны Ерөнхийлөгч Б.Тулга болон шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүд 2016-2020 оны стратеги төлөвлөгөө, үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалт, 2016 оны календарчилсан төлөвлөгөөний талаар мэдээлэл хийнэ. Үйл ажиллагаа Эрүүл мэнд, спортын яамны харъяа Биеийн тамир, Спортын хөгжлийн төвд болно. Утас: 88109660


11.00 цагт: "Азийн хүлэг улс" бодлогын судалгааны хүрээлэнгийн зөвлөлдөх анхдугаар хуралдаан "Ove Event Hall"-д болно. Утас: 80907071, 96691679


11.00 цагт: "Барилгын бартерын бирж" ийн нээлт Гандирс цогцолборын 4 давхарт болно.


11.30 цагт: Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тохиолдуулан нийслэл, дүүргийн Цэргийн штабууд иргэдэд ажлаа танилцуулах өдөрлөг, “Ахмад, залуучуудын 3 үеийн уулзалт” Соёлын төв өргөөнд болно. Утас: 99077535


11.30 цагт: УИХ ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхээр "Монгол Ньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа...


11.30 цагт: Онцгой байдлын ерөнхий газарт Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Австри Улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Австри Улсын "Розенбаур Интернейшнл Аг" компаниас Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон, захиалгаар нийлүүлэгдэж байгаа аврах, гал унтраах ажиллагааны 16 автомашин, дагалдах хэрэгсэл, мөн 2015 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Номин трейдинг” ХХК-ийн нийлүүлсэн 4,6 тэрбум төгрөгийн өртөгтэй БНСУ-д үйлдвэрлэгдсэн гал унтраах тусгай зориулалтын 12 автомашин зэрэг нийт 28 автомашиныг аймаг, нийслэлийн Онцгой байдлын хэлтэст хуваарилан хүлээлгэн өгөх ажиллагаа болно. Утас: 99007969, 99249813, 262073


12.00 цагт: Орчуулагч Ц.Гомбосүрэнгийн орчуулсан дэлхийн сонгодог уран зохиол Достоевскийн “Хөвүүн заяа”, Юрий Трифоновын “Үйлтэй байшин” номын нээлтийн үйл ажиллагаа "Азхур" номын их дэлгүүрт болно.


12.00 цагт: Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Өвөрхангай, Архангай, Өмнөговь, Дорногвь аймгуудад баригдах цэвэрлэх байгууламж зэрэг бүтээн байгуулалтын төслүүдийн зээлийн санхүүжилтийн баримт бичигт гарын үсэг зурах арга хэмжээ ICC цамхагийн /"Blue Sky" зүүн урд/ 17 давхарт болно.


13.00 цагт: Ногоон хөгжлийн түншлэлийг дэмжих нь зөвлөлдөх уулзалтын хэвлэлийн хурал Чингис зочид буудалд болно. Утас: 88087817, 99106727


13.00 цагт: Нийслэлийн БЗД-ийн хөдөлмөрийн хэлтсээс 2015 онд хийсэн ажлын тайлан болон 2016 онд хийх төсөл хөтөлбөрүүдээ танилцуулна. Дүнжингарав худалдааны төвд болох тус арга хэмжээнд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан тэргүүтэй албаны бусад хүмүүс оролцоно.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30148
0 эможи
keyboard_arrow_up