ЧД-ийн СОЁЛЫН ТӨВ “ӨНЧИН ЦАГААН БОТГО ” үлгэрийг дуулалт жүжиг болгон тавьж байна

2016 оны 3 сарын 15

Чингэлтэй дүүргийн Соёлын төв нь дүүргийн түүх, соёлын өв, түүнийг өвлөн уламжлагч хүн амын уламжлалт ёс заншил, зан үйл, бүтээн байгуулалтын онцлогтой холбогдолтой “Бүртгэл мэдээллийн сан” бүрдүүлж ажиллаж байна.

Ингэснээр иргэдийн танин мэдэхүй, боловсрол, соёл, авъяас чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах, дүүргийн хүн амын нийтийн соёлыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэхэд чиглэсэн арга хэмжээг өөрийн байрандаа зохион байгуулж хамтлаг байгуулах, урлаг соёлын төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулах боломжууд нээгдэж байгаа юм.

Соёл урлагийн талаарх үндэсний болон дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг ханган, хүүхэд, залуусын авьяас чадварыг хөгжүүлэх, иргэдэд урлаг соёлоор үйлчилж, боловсрол олгоход чиглэсэн дууны, төгөлдөр хуурын, бүжгийн дугуйлангуудыг хичээллүүлж байна.

Мөн тус төв нь анхны бие даасан уран бүтээл болох “Өнчин цагаан ботго” үлгэрийг дуулалт жүжиг болгон найруулан тавьж байна.

Тууль хайлах төрлийг уг жүжигтээ багтаан оруулсан нь Монгол туулийг устаж үгүй болохоос сэргийлэн хадгалж хамгаалах, олон нийтэд сурталчлах, мөн морин хуур, дуу, бүжгийн төрлүүдийг багтаасан нь үндэсний урлагийг сурталчлах, өвлүүлэх зорилготой.

Тус жүжгийг ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын хүртээл болгох ба дуулалт жүжигт Соёлын төвийн дугуйлангийн сурагчид болон Соёлын төвийн дэргэдэх хамтлагуудын нийт 30 гаруй уран бүтээлчид оролцоно. Бүжиг, дууны бэлтгэл ажлууд хийгдэж байна.

s1

s2

s3

s4

s5

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30105
0 эможи
keyboard_arrow_up