Хан-Уул дүүргийн Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглагч иргэн, ААН, байгууллагуудын анхааралд

2016 оны 3 сарын 14

Монгол улсын Газрын тухай, Газрын төлбөрийн тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 тогтоол батлагдаж газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газрын төлбөрөө төлдөг байсан.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.д хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1, 25.3 дахь заалтууд, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэг, Монгол улсын Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолын 1 дүгээр заалтыг үндэслэн тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 03 тоот “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх, газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” тогтоолыг баталсан.

Тус тогтоол батлагдсанаар Хан-Уул дүүргийн улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар  ашиглагч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын газрын төлбөрийн хувь хэмжээнд өөрчлөлт орсон тул дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд  газрын төлбөрийн үлдэгдлээ төлж барагдуулан, гэрээгээ шинэчлэн дүгнүүлж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг шинэчлүүлнэ үү.

 

 

Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны алба

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30078
0 эможи
keyboard_arrow_up