ЧД-ийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Зөв хүүхэд-Зөв сонголт-2016” тэмцээн зохион байгууллаа

2016 оны 3 сарын 14

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс, Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв, Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, ДЗМОУБ-ын Чингэлтэй орон нутгийн хөгжлийн төв хамтран Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Зөв хүүхэд-Зөв сонголт 2016” дэвжээ тэмцээнийг зохион байгууллаа.

 

Тэмцээний зорилго нь сурагчдын хорт зуршлын хэрэглээ болон үе тэнгийнхний дарамт, хүчирхийллийн хор хөнөөлийн талаар ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, хүүхдийн тусламжийн утас 108 болон хүүхдийн оролцооны талаар зөв мэдээллийг сурталчлах аж.

Тус тэмцээнд 12 сургуулийн 96 сурагч авхаалж самбаагаа сорьж оролцож, 1-р байрт 117-р сургууль, 2-р байрт 50-р дунд сургууль, 3-р байрт 5-р дунд сургууль, тусгай байранд 39-р сургууль тус тус шалгарлаа.

n1

n2

n3

n4

n5

n6

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30067
0 эможи
keyboard_arrow_up