Микро автобусны жолооч нар эсэргүүцэл илэрхийлнэ

2016 оны 3 сарын 14

Авто тээврийн тухай хуулиар бага оврын автобусуудыг үйлдвэрлэснээс хойш 12 жил болсныг нь нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахыг хориглодог. Энэ дагуу жил бүр тодорхой тооны бага оврын автобусуудыг актлаж ирсэн. Тэгвэл энэ жил 300 гаруй автобус ашиглалтын хугацаагаар хасагдаж цаана нь 40 орчим тооны бага оврын автобус үйлчилгээнд явахаар болж байгаа юм. Харин өнөөдөр Хувиараа тээвэр эрхлэгчдийн нэгдсэн холбооноос мэдээлэл хийж амьдралаа авч яваа иргэдийн эрх зөрчигдөж байна гэлээ.

Нийслэлийн нийтийн тээврийн газраас оны хязгаарлалт гэсэн шалгуураа цуцлахгүй бол бага оврын автобусны жолооч нарыг өчигдрөөс замын цагдаа хууль бус тээвэрлэлт хийсэн гэж торгож эхэлсэн байна. Тиймээс Хувиараа нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг иргэд маргааш төв талбайд жагсаж эсэргүүцлээ илэрхийлэхээр болсноо өнөөдөр мөн мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30066
0 эможи
keyboard_arrow_up