Чингэлтэй дүүргийн багш нар ӨМӨЗО-ны Баруун Сөнд хошууны залуу багш нарын ур чадварын уралдаанд шүүгчээр оролцоно

2016 оны 3 сарын 14

Энэ хичээлийн жилд гадаад хатын ажиллагааны хүрээнд Чингэлтэй дүүргийн сургуулийн өмнөх боловсролын салбарын үйл ажиллагаанаас туршлага судлахаар ӨМӨЗО-ны Баруун Сөнд хошууны үндэсний цэцэрлэгийн багш нар 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 4 баг ирж ажиллаа.
Тус ажлын хүрээнд дүүргийн 9, 33, 154, 173 дүгээр цэцэрлэгүүд хамтын ажиллагаа тогтоогоод байгаа билээ.
Энэ удаа ӨМӨЗО-ны Баруун Сөнд хошууны залуу багш нарын ур чадварын уралдааныг шүүх, зөвлөн туслах урилгыг бидэнд ирүүлснээр дүүргийн Боловсролын хэлтсийн СӨБ-ын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Дэлэгмаа, 9 дүгээр цэцэрлэгийн арга зүйч Я.Саранчимэг, 31 дүгээр цэцэрлэгийн арга зүйч З.Дэлгэрмөрөн, 108 дугаар цэцэрлэгийн арга зүйч Д.Энхсайхан, 126 дугаар цэцэрлэгийн арга зүйч Л.Өнөрмаа, 83 дугаар цэцэрлэгийн арга зүйч И.Эрдэнэцэцэг нар шүүгч, ажиглагчаар оролцохоор замд гарлаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30060
0 эможи
keyboard_arrow_up