“ДӨЛ” ТЭМЦЭЭН, ЗОХИОН БИЧЛЭГИЙН УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДЫГ ШАГНАЛАА

2016 оны 3 сарын 14

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас жил бүр зохион байгуулдаг “Эх орон-Тусгаар тогтнол”-ын эзэд арга хэмжээний үеэр дүүргийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Дөл” тэмцээн болон “Миний мэдэх Батлан хамгаалах үйл ажиллагаа” сэдэвт зохион бичлэгийн уралдаанд амжилттай оролцсон сурагчдыг шагналаа.

Зохион бичлэгийн уралдаанд 1 дүгээр байранд 49 дүгээр сургуулийн 11а ангийн сурагч Б.Бумбаяр, дэд байрт 57 дугаар сургуулийн 11а ангийн сурагч Р.Биндэрьяа, 61 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч Х.Отгонбаяр, 3 дугаар байранд 72 дугаар сургуулийн 11в ангийн сурагч С.Алтанхүү, 50 дугаар сургуулийн 11б ангийн сурагч Д.Цолмон нар шалгарчээ.

Чингэлтэй дүүргийн “Тэргүүний сурагч” медалиар 39 дүгээр сургуулийн 12б ангийн сурагч Э.Бадамдорж, 57 дугаар сургуулийн 11б ангийн сурагч М.Хишигбаяр, 17 дугаар сургуулийн 10в ангийн сурагч А.Сүхбаяр нарын 12 сурагчийг шагнав. Мөн үеэр ахлах ангийн сурагчид андгай өргөх ёслолын арга хэмжээ боллоо.

IMG_0484

IMG_0480

IMG_0487

IMG_0402

20

IMG_0680

IMG_0678

IMG_0600

IMG_0596

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30024
0 эможи
keyboard_arrow_up