5 цэгээс хөгжимтэй парад алхана

2016 оны 3 сарын 12

"Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр БХЯ, ЗХЖШ-ынхан ажиллаж байна. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд энэ сарын 17-нд нийслэлийн таван цэгээс Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагын үлээвэр хөгжимчид хөгжимтэй парад алхаж Монгол цэргийн сүр хүчийг хөг, ая эгшигтэй хамт үлгэрлэн харуулна.

Хөгжимтэй жагсаалд ЗХЖШ-ын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим, Зэвсэгт хүчний ангиудын найрал хөгжим, БХИС-ийн ЦХС-ийн найрал хөгжим болон "Тэмүүжин-Өрлөг" сургуулийн сурагчид, ХХЕГ, ОБЕГ-ын нэгдсэн найрал хөгжим нийслэлийн таван цэгээс парад алхсаар жанжин Д.Сүхбаатарын талбайд цуглах юм. Үүний дараа төр, засгийн удирдлагууд, БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ зэрэг төрийн цэргийн байгууллагын удирдлагууд, алба хаагчид жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлээд Соёлын төв өргөөнд баярын хурал, хүндэтгэлийн тоглолт зохион байгуулах юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29998
0 эможи
keyboard_arrow_up