Чингэлтэй дүүргийн “ЭХ ОРОН-ТУСГААР ТОГТНОЛЫН ЭЗЭД” арга хэмжээ ёслол төгөлдөр болж өндөрлөлөө

2016 оны 3 сарын 11

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабаас жил бүр Зэвсэгт хүчин байгуулагдсан ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан “Эх орон-Тусгаар тогтнолын эзэд” арга хэмжээг зохион байгуулдаг.

 

Энэхүү уламжлалт арга хэмжээг өнөөдөр буюу 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 11.00 цагт тус дүүргийн Тусгаар тогтнолын талбайд зохион байгууллаа.

Арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд,ЗДТГ-ын дарга Ж.Эрдэнэбат, Захиргаа хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж,Цэргийн штабын дарга Ж.Даваарагчаа болон сургуулиудын захирлууд оролцлоо.

10

Арга хэмжээний зорилго нь Монгол улсын ирээдүй болсон Чингэлтэй дүүргийн 19 хорооны иргэд залуусдаа Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах юм.

Энэ арга хэмжээний үеэр 18 нас хүрсэн сурагчдад Цэргийн үүрэгтний үнэмлэх олгох, “Дөл” цогцолбор тэмцээнд байр эзэлсэн баг, сурагчдад шагнал гардуулах, цэргийн албан хаагчдын жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолтыг толилуулсан юм.

1

2

3

4

6

7

8

10

13

20

32

34

38

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29951
0 эможи
keyboard_arrow_up