ЧД-ийн шилдэг сурагч М.НЯМЖАРГАЛ АНУ-д 100%-ийн тэтгэлэгтэйгээр суралцахаар боллоо

2016 оны 3 сарын 11

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар “The Lions” сурагч солилцоо ТББ-тай хамтран АНУ-ын сурагч солилцооны хөтөлбөрийг тус дүүргийн 13 ерөнхий боловсролын сургуулийн 16-18 насны сурагчдын дунд нээлттэй зохион байгууллаа.

Хөтөлбөрийн хүрээнд сургууль тус бүр шилдгийн шилдэг нэг сурагчийг шалгаруулснаас эцсийн шатанд 57 дугаар сургуулийн сурагч М.Нямжаргал 100%-ийн тэтгэлэгтэйгээр хамрагдах эрхийн эзэн болсон.

Саяхан АНУ дахь “Лео камп” олон улсын хүүхэд залуучуудын төвийн Колорадо мужийн салбараас 6-р сарын 30-аас 8-р сарын 14-ыг хүртэл суралцах эрхийг баталгаажуулж ирүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29947
0 эможи
keyboard_arrow_up