Чингэлтэй дүүрэгт “ЭХ ОРОН-ТУСГААР ТОГТНОЛЫН ЭЗЭД” арга хэмжээ болно

2016 оны 3 сарын 11

 Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабаас жил бүр Зэвсэгт хүчин байгуулагдсан ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан “Эх орон-Тусгаар тогтнолын эзэд” арга хэмжээг зохион байгуулдаг. Уламжлалт арга хэмжээ өнөөдөр буюу 2016 оны 03 дугаар сарын 11-ний 11.00 цагт Тусгаар тогтнолын талбайд болно. Энэ үеэр 18 нас хүрсэн сурагчдад Цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах, “Дөл” цогцолбор тэмцээнд байр эзэлсэн баг, сурагчдад шагнал гардуулах, цэргийн албан хаагчдын жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолт зэрэг арга хэмжээнүүд болох юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29929
0 эможи
keyboard_arrow_up