Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвөөс ҮСЭГЛЭЛИЙН ХААД тэмцээнийг зохион явууллаа

2016 оны 3 сарын 10

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвөөс Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр баталсан “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Үсэглэлийн хаад” тэмцээнийг зохион явууллаа. Тэмцээний зорилго нь сурагчдыг эх хэлээрээ зөв сайхан бичих ,ярих чадварыг нь дэмжих, эх хэлнийхээ яруу сайхнаар бахархах сэтгэлгээг төлөвшүүлэх, бүтээлч үйлийг дэмжин ажиллахад оршино. Тэмцээнд төвийн бүсийн сургуулийн 40 сурагч идэвхтэй оролцож, тэргүүн байрыг 15 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Б.Цэгмид , дэд байрыг 75 дугаар сургуулийн сурагч 11б ангийн сурагч Э.Ганмэнд нар тус тус эзэллээ.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АЛБАН БУС-НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29914
0 эможи
keyboard_arrow_up