Н.Даваадорж: Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо энэ онд хүүхдийн цэцэрлэгтэй болно

2016 оны 3 сарын 10

Чингэлтэй дүүргийн 11 хорооны засаг дарга Н.Даваадоржтай ярилцлаа.

 

-Сайн байна уу.Юуны түрүүнд хоёулаа хороогоо уншигчиддаа танилцуулах нь зөв болов уу?

Сайн сайн байна уу. Чингэлтэй дүүргийн 11 хороо 1957 онд байгуулагдсан ирэх онд 60 жилийн ойгоо тэмдэглэнэ.  Манай хороо хотын төвд ойр байршилтай, түүнээс гадна Хүчит шонхор захтай ойр байрладаг учир зам харилцаа үйлчилгээ, цэвэр усны шугам зэрэг иргэд амьдрах боломжоор сайн хангагдсан хороо юм. Одоогийн байдлаар 1921 өрх 7179 хүн амтай. Гэвч хүчит шонхор зах байрладаг тул түр оршин суугчид ихтэй. Манай хороонд цахилгаангүй, хаяггүй иргэн байхгүй

-2015 онд хийгдсэн томоохон ажлуудаасаа дурдвал?

2015 онд манай хороонд дэд бүтцийн хувьд нэг авто зам, нэг явган хүний гүүр баригдсан. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 21 гудамжаар бохирын соруулдаг цоног хийсэн байгаа. Ингэснээр хөрсний бохирдлоос тодорхой хэмжээгээр сэргийлж байна гэсэн үг. Өнгөрсөн жилийн хувьд гудамж тохижуулах ажилд Нуурын 22 гудамжинд иргэдийн хүсэлтийн дагуу шат хийж, 33 метр урт явган хүний зам хийсэн. Энэ ажлыг хорооныхоо ажилгүй иргэдийг  хамруулан  иргэдийн бүлэг байгуулан хийж хэрэгжүүлсэн.

-Иргэдэд чиглэсэн ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ?

Өнгөрсөн жил “Иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчиныг нэмэгдүүлэх жил” гэсэн зорилт дэвшүүлэн ажилласан. Энэ ажлын хүрээнд Монголын гэр бүлийг алдаршуулах төвтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр шилдэг 12 эмэгтэйг шагнаж алдаршуулсан. Мөн бүх баяр ёслолоор иргэдэд хандсан уулзалт, өдөрлөг зохион байгуулдаг. Жишээлбэл , цэргийн баяраар “Мөрдөстэй залуу нас” 3 үеийн уулзалт зохион байгуулсан. Мөн “Ахмадын баяр”-ын өдөр хорооны ахмадуудын уулзалтыг зохион байгууллаа.  Үүнээс гадна бид жилдээ хорооны хоёр иргэнийг  хөдөлмөр алдарыг тэмдэглэж хорооны хүндэт дэвтэрт бичиж алдаршуулдаг уламжлалтай болсон.

-Танай хороо гудамжны гэрэлтүүлгийн асуудлыг хэрхэн шийдсэн бэ?

Гэрэлтүүлгийн  хувьд  2013 онд орон нутгийн сангийн хөрөнгөөр  106 гэрэл тавьж  манай хороо бүрэн гэрэлтүүлэгтэй болсон. Харин сүүлд цөөн хэдэн иргэдийн хүсэлтээр 10 гаруй гэрэлтүүлэг нэмж тавих асуудал гарсан. Үүнийг бид 2016 оны төсөвт суулгахаар ярьж байна. Бид өмнө гэмт хэрэг, орон байрны хулгайчаас сэргийлэх зорилгоор хашаа өмчлөгчдийн холбоо гэж байгуулж байсан. Энэ жил уг ажлын үргэлжлэл болгон  Цагдаагийн 2 дугаар хэлтэстэй хамтраад “Хөршийн холбоо” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа байна.

Уг ажлын хүрээнд бүх гудамжыг ахлагчтай болгосон ба  нийтийн урамшуулалт эргүүлтэй болсон.

-Энэ онд хийгдэх дэд бүтцийн ажлын хувьд тодруулбал.

2016 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 3 ажил хийгдэхээр төлөвлөгдсөн байна. Нэгдүгээрт, манай хороонд цэцэрлэг байхгүй учир цэцэрлэг бариулах ажлыг нэн тэргүүнд хийхээр болсон. Хоёрдугаарт, нийтийн 18 дугаар байранд стандартын бохирын шугам хийх. Гуравдугаарт, 23 гудамжны явган хүний замыг хийх ажлыг төлөвлөсөн байгаа.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр сүүлийн 3 жилд хороодод тодорхой хэмжээний мөнгө хувиарлаад амьдарч байгаа иргэд өөрсдөө бүлэг байгуулж ажил хийж байгаа нь үр дүнтэй ажил болж байна.  Энэ ажлын хүрээнд манайх 300 гаруй сая төгрөгийн есөн ажлыг иргэдийн бүлгээр дамжуулан хийсэн. Хороондоо иргэдийн дэмжлэгээр хийгдсэн ажил учраас эргээд хамгаалах, арчлах тал дээр иргэд ч сайн анхаардаг байдаг юм байна. Өөр газраас хүн ирсэн бол хийгээд явлаа дараа эзэнгүй болдог шүү дээ.

-Хорооныхоо 60 жилийн ойгоор хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөсөн үү?

2017 онд хорооныхоо 60 жилийн ойг тэмдэглэнэ. Энэ ажлыг угтсан бүтээлч ажлын төлөвлөгөө гарган иргэдтэйгээ нийлэн  олон ажил хийх төлөвлөгөөтэй байгаа.

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29908
0 эможи
keyboard_arrow_up