Хан-Уул дүүргийн ЗДТГ-т Завхан аймгийн Улиастай сумын ЗДТГ-ын албан хаагчид хүрэлцэн ирж туршлага судаллаа

2016 оны 3 сарын 09

Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Оюунчимэгээр ахлуулсан 22 албан хаагч өнөөдөр буюу 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа.

 

Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын ажилчин албан хаагчдийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд болох Тамгын газрын дарга Д.Бат-Очир, Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга В.Бэгз, Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга Б.Даваажав нар хүлээн авч уулзан Хан-Уул дүүргийн бүтээн байгуулалт болон хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар танилцуулсан юм.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29838
0 эможи
keyboard_arrow_up