Л.БАЯРСАЙХАН: МАНАЙ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 8 ДУГААР ХОРОО 98 ХУВЬ ГЭРЭЛТҮҮЛЭГТЭЙ БОЛСОН

2016 оны 3 сарын 09

Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны засаг дарга Л.Баярсайхантай ярилцлаа.

 

2015 онд танай хороо ямар ямар бүтээн байгуулалтын ажил хийсэн бэ?

Өнгөрсөн 2015 он манай хорооны хувьд их үр өгөөжтэй жил байлаа. Бид бүхэн иргэд рүү чиглэсэн, тэдний санал санаачилгын дагуу нилээн олон ажил хийсэн. Хамгийн эрэлттэй он удаан жил дараалан иргэдээс ирүүлдэг хүсэлт бол хүүхдийн цэцэрлэг юм.

Өнгөрөгч онуудад 3-н айлын эзэмшилийн газрыг нийслэлээс нөхөн олговор өгүүлэх замаар авч улсын төсвийн хөрөнгөөр шинэ цэцэрлэгийн барилга баригдаж байгаа энэ ажил байлаа. Энэ онд ашиглалтанд орж бяцхан иргэдээ шинэ цэцэрлэгтээ хүлээж авна. Мөн иргэд ихээр очиж сэтгэл санаагаа ариусгадаг “Сумъяа” хийдийн орчинг тохижуулах, хийдийн үүдэнд байдаг дээр үеэс уламжилагдан ирсэн овоог сэргээн засварлах, хийдрүү хүрдэг гудамжны замыг тэгшилж янзалах ажлыг тухайн байршилд амьдардаг иргэд болон хийдийн хүчээр засч янзаллаа.

Гэрэлтүүлгийн ажлын хувьд манай хороо 39 гудамжтай ба 38 нь гэрэлтүүлэгтэй болсон ба үлдсэн гэрэлтүүлгийг энэ жил дүүргийн хөрөнгөөр тавиулахаар төсөвт суулгуулсан.

Дүүрэг хороодод олон ажлууд хийгддэг танай хорооны иргэд хэр идэвхитэй оролцдог вэ?

Ер нь иргэдийн нийгмийн идэвхи их буурсан цаг шүү дээ гэхдээ манай хорооны иргэд нийтийг хамарсан хороо дүүргээс зарласан бүхий л ажилд оролцдог. Жишээ нь Дээлтэй монгол, марфон гүйлт, дүүргийн спорт наадам гэх мэт. Залуучуудын санаачилгаар “Хүн ихээр зорьчдог Усан сангийн гудамж”-ийг жигд будаж, хүүхдүүдэд зориулсан зураг зурсан. Энэ ажлыг залуучууд өөрсдийн хүч хөдөлмөр, мөнгөөрөө хийснээрээ онцлог.

Мөн Зүүн тасганы 6 дугаар гудамжыг тус гудамжны иргэд өөрсдийн хүчээр тэгшилсэн гэх мэт олон ажлуудыг иргэд маань өөрсдөө санаачлан хийсэн.

Дээрхээс гадна орон нутгийн хөгжлийн сангаас 6-н гудамжийг тэгшлэх ажил хийгдсэн ба энэ ажилд хорооны “Найрамдал” иргэдийн бүлэг ажилласан.

Өнгөрсөн жил амжилттай хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, иргэд рүү чиглэсэн үйл ажиллагааныхаа талаар ярьвал?

Би дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн хувьд 16, 7 дугаар хорооноос сонгогдсон хурлын төлөөлөгчид,хурлын ажлын албатай хамтран нутгийн удирдлагын холбооноос зарласан төслийн уралдаанд оролцож 3,000,000 төгрөгний “Гудамжны хурал - иргэдийн оролцоо”сэдэвтэй төслийг хэрэгжүүлсэн. Энэ ажлын хүрээнд бусад дүүрэг орон нутгийн  хурлын ажлаас туршилага судлан өөрсдийн хийж хэрэгжүүлж буй ажлуудаа бусдад сурталчилан дэлгэрүүлэх ажлыг хийж байна.  Энэ төслөөс хамгийн үр өгөөжтэй ажил бол 19 хорооны иргэний танхим бүрийг суурин утастай болгон түүнийхээ зардалыг дүүргийн хурлын төсөвт суулгуулан чуулганаараа батлуулсан ажил байлаа. Ингэснээр иргэд өөрсдийн санал хүсэлт, гомдлыг бидэнд үүрэн телефоны 4-н опеторын утсаар үнэ төлбөргүй шууд өгч, хэрэгтэй мэдээллээ авч эхэлсэн явдал юм. Мөн төслийн хүрээнд гудамжны ахлагч ажиллуулах ажлыг санаачлан хэсгийн ахлагч нарын дор ажилдаг нийгмийн идэвхи сайтай иргэдийг олон нийтийн ажилд татан оролцуулж чадсан, энэ ажлаа боловсронгуй болгон “Нийтийн эргүүл” нэрийг өгч албажуулан иргэний тахимын ажилтан, цагдаагийн байцаагчийн удирдлаганд ажиллуулдаг болсон. Нийтийн эргүүл гарч эхэлснээс хойш гэмт хэрэг гаралтын тоо 9,2% буурсан.

Танай хорооны иргэдээс ихэвчлэн ямар санал, хүсэлт ирж байна вэ?

Чингэлтэй дүүргийн 19 хорооны 13 нь “Гэр хороо” байдаг. Эдгээрээс хамгийн бага хүн ам, нутаг дэвсгэртэй “Гэр хороо” нь манайх. 1966 оноос хойш суурьшсан хороо учраас хөрсний бохирдол ихтэй. Тиймээс манай хорооны иргэд хот дахин төлөвлөлтийн ажлыг нилээд  хүлээж байгаа.  Мөн л цэцэрлэг, сургууль  бариулах, гудамжнуудыг тэгшлүүлэх, гэрэлтүүлгээ дагаад гудамжнуудыг камержуулах эрэлт хүсэлт их байдаг

Дүүргийнхээ бусад хороо болон хэлтэс, албадуудтай хэрхэн хамтарч ажилладаг вэ. Хамтарч зохион байгуулсан арга хэмжээ, үйл ажиллагаануудаасаа танилцуулаач?

Мэдээж хэлтэс албадуудтайгаа байнгын уялдаа холбоотой хамтран ажилладаг. Дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн баталсан иргэдийн хөгжилрүү чиглэсэн дэд хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөрийн  хүрээнд  “Өрхийн  бэлэн  байдал”  сургалтыг дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран 4 удаа зохион байгууллаа. МҮОНРТ- тэй хамтран “Нэг хашаа Нэг мод” төсөл санаачилан хорооны айл өрхүүдийн хашаанд мэргэжлийн хүнээр удирдуулан мод тарих ажлыг эхлүүлсэн. Энэ онд үргэлжилнэ.Улаан загалмайн хороо, дүүргийн эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран эрүүл мэндийн сайн санааны ажилтан бэлтгэх төсөлд 3 ахмад настан хамрагдан сурч, ажиллаж байна.

Мөн ХБИ-н “Зөв сэтгэж, зөв амьдаръя” төрийн бус байгууллага дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамтран ажиллаж байгааг дүүрэг дэмжин ажлын байраар хангасан, 2015 онд Айл  өрх,  аж  ахуй  нэгжүүдийн  ахуйн  хог  хаягдлыг  ТҮК- тэй  хамтран графикийн дагуу 27 удаа хог ачилтыг ажлыг хийсэн. Нийтийн цэвэрлэгээг 7 удаа иргэдийг хамруулан хийсэн. Хог тээвэрлэх ажилд 100 хувь хяналт тавих зэрэг чиглэл бүрт хэлтэс албад бүрийн ажлын онцогтой уялдан ажиллдаг.

2016 онд дэд бүтэц тохижилтийн, иргэдийн хөгжил рүү чиглэсэн ямар ажлуудыг хийх вэ?

Энэ жил шат шатны засаг даргын 4 жилийн мөрийн хөтөлбөрийн төлөвлөсөн ажлын дутууг хийж дуусгах сүүлчийн жил, миний хувьд энэ хороонд ажиллаад хамгийн их зорьсон зүйл бол 1 ч гэсэн цэцэрлэгтэй болох юм сан гэсэн мөрөөдөл маань биелэж байгаа. Мөн иргэд маань сэтгэл амар суух түүний дотор хүүхэд багачууд ахмад настануудын цуглараад хууч хөөрөлдөх газар, биеийн чилээгээ гарган хөдөлгөөн хийх боломж, хүүхдүүд хичээл, даалгавраа хийх боломжийг бүрдүүлэхийг зорьж байдаг/ Энэ ажил маань 2015 онд Иргэний танхимын тохижилт хийснээр бүрэн утгаараа хэрэгжиж эхлээд байгаа энэ ажлаа сайжруулах санаандаа тултал хийх

Иргэний танхимд байгаа номын сангийн нөөцийг баяжуулах, хувь хүний хөгжил рүү чиглэсэн олон төрлийн сургалтуудыг явуулахаар төлөвлөж байна. Эхний ажил бол 1-р улиралд хийн дасгал хийж тогтмолжоод байгаа

Шинээр ашиглалтанд орох цэцэрлэгийн орчиныг тохижуулах гудамжны замыг тэгшлэх,  ажлуудыг хийж дуусгана даа.

Ярилцсанд баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29813
0 эможи
keyboard_arrow_up