Хан-Уул дүүрэг 43 сая төгрөгийг ахмад настнууддаа зориулжээ

2016 оны 3 сарын 05

ХУД-ийн Нийгмийн халамжийн сангаас 43.466.300 төгрөгийг дүүргийн 258 алдар цолтой ахмад настанд төрийн тусламж, хөнгөлөлт олгох үйлчилгээнд зарцуулсан.

Дүүргийн хувьд алдар цолтой ахмад настны олонх нь буюу 80 гаруй хувь нь 1, 2, 11, 15 дугаар хороонд амьдардаг бөгөөд ахмадуудад зориулсан мэдээллийг тухай бүрт нь цаг алдалгүй хүргэдэг учраас хөнгөлөлт, тусламж цаг хугацаандаа олгогдож, санал гомдол гардаггүй байна.

Түүнчлэн ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт амрагч ахмадын тоо жилээс жилд өсч байна. Тоон үзүүлэлтээс дурдвал ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт 2013 онд 1189, 2014 онд 1562 ахмад настан амарч байсан бол 2015 онд 2623 ахмад амарч сувилуулсан. Мөн Дотоодын рашаан сувилалд 2013 онд 1294, 2014 онд 1386, 2015 онд 1704 ахмад настан сувилуулжээ.

2016 оны нэгдүгээр улиралд ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт амарч сувилуулсан ахмад настан 79, дотоодын рашаан сувилалд сувилуулсан ахмад настан 86, хөнгөлөлтөд хамрагдсан ахмад настан 102 байгаа нь өнгөрсөн онуудын мөн үеийнхээс 10 орчим хувиар өссөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29716
0 эможи
keyboard_arrow_up