Хан-Уул дүүргийн Цэргийн штаб “Монгол цэргийн бахархал” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа

2016 оны 3 сарын 04

Өнөөдөр Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярыг тохиолдуулан“Монгол цэргийн бахархал” өдөрлөгийг ШУТИС-ийн Механик тээврийн сургуультай хамтран зохион байгууллаа.

 

  Өдөрлөгийн зорилго нь Монгол Улсын ирээдүй болсон оюутан залууст Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа болон “Оюутан-цэрэг”хөтөлбөрийн арга хэмжээг сурталчлан таниулахад оршиж байгаа юм.

  “Оюутан цэрэг” хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсын цэргийн насны оюутан залуус иргэний үүргээ биелүүлэх нөхцөл нэмэгдэж, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийгдсэн. Мөн их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлсэн юм. Ингэснээр залуус цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй болж байна.

 Түүнчлэн өнөөдөр болсон өдөрлөгийн арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч С.Баасандолгор, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргын орлогч, хурандаа Ц.Анхбаяр, Бэлтгэл хошууч генерал Ч.Самбуу, МТС-ийн захирал, доктор, дэд профессор Д.Цолмонбаатар, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Ч.Батхүрэл нарын хүндэт зочид уригдан оролцлоо.

  Өдөрлөгийн үеэр Олон улсын Энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний оролцоо болон “Оюутан-Цэрэг” хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай баримтат кино үзүүлж, Монголын цэргийн музей, Зэвсэгт хүчний зэвсгийн үзэсгэлэнг танилцууллаа.  Мөн ЗХЖШ-ын АУГ-ын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч  Б.Баттүшиг “Олон улсын Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний оролцоо” сэдвээр иргэдэд танилцуулах мэдээлэл хийсэн юм.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЦЭРГИЙН ШТАБ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29672
0 эможи
keyboard_arrow_up