Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг барилгын материалын дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийлээ

2016 оны 3 сарын 04

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг барилгын материалын дэлгүүрүүдэд  савласан  бүтээгдэхүүний  тоо хэмжээнд хяналт шалгалт хийсэн дүнгийн тухай

Нэг.Шалгалтын зорилт

Барилгын материалын бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн  Монгол Улсын зах зээлд худалдан борлуулж буй савласан бараа бүтээгдэхүүн нь ”Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай”, ”Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай“ хууль болон бусад холбогдох хуулиудын хэрэгжилтийг хангаж байгаа эсэх, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчдийн 2014 оны 07 тоот “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”, 2013 оны 63 тоот “Хот тохижилт цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуй нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын хэрэгжилтэнд хяналт шалгалтыг хийж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахад оршино.

                                              Хоёр.Шалгалтын хугацаа, бүрэлдэхүүн:  

         Шалгалтыг 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрүүдэд  Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Д.Байгалмаа, дүүрэг дэх Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн дарга Б.Ганчимэг, Цагдаагийн хэлтсийн ахлах байцаагч С.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй шалгалтыг явуулсан.

Гурав.Шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж, иргэн

       Шалгалтад дүүргийн хэмжээнд барилгын материалын худалдаа эрхэлдэг нийт 19 цэг байгаагаас үйл ажиллагаа эрхэлж буй 12, үүнээс 10-20м2 талбайд 8, 30-100м2 талбайд 4 аж ахуйн нэгж, иргэн барилгын материалын худалдаа эрхэлж байна. Барилгын материалын худалдаа нь улирлын шинж чанартайгаар үйл ажиллагаа эрхэлдэг тул үлдсэн 7 газар нь үйл ажиллагаа эхлээгүй байна.

Дөрөв: Илэрсэн зөрчил дутагдал

       1.Эдгээр газруудад Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 тоот “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”, 2013 оны 63 тоот “Тохижилт цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын хэрэгжилтийг шалгахад Хорооны Засаг даргатай тохижилт цэвэрлэгээний гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, иргэн байхгүй,  ЗДТГ-ын ХҮХ-тэй үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулсан 6 буюу 50 хувь нь холбогдох бичиг баримтгүй үйл ажиллагаа эрхэлж байна.

2.  Барилгын материалын жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн худалдан борлуулж буй бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ, үйлдвэрлэсэн газар, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, зэргийг шалгахад:

  • БНХАУ-өөс импортоор орж ирсэн 1,5,15 литрийн будагнууд жиндээ хүрэхгүй
  • БНХАУ-ын шүршдэг будаг, тарган цавууны хугацаа 2015 оны 09 дүгээр сард дууссан, жиндээ хүрдэггүй, 3,5-ын шрупнууд хэмжээндээ хүрдэггүй / жишээ нь 3-ын шруп 27 см ирдэг г.м/
  • БНХАУ-ын 50 метрийн цахилгааны утас гэхэд 46 метртэй, хэмжээндээ хүрдэггүй  
  • Монгол Улсад үйлдвэрлэсэн цемент, шохой, замаска зэрэг бүтээгдэхүүнүүд хэмжээндээ хүрдэггүй, сав баглаа боодол нь хятад хэл дээр бичигдсэн, 
  • Солонгос, Оросын барилгын материалууд хэмжээндээ хүрдэг, хаяг шошго стандартын дагуу байсан.  

3. Барилгын материалын худалдаа эрхлэгчид нь үйл ажиллагаандаа баталгаагүй жин хэмжүүр ашиглан ““Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль”, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулийн заалтуудыг зөрчсөн байна. Хуулийн хэрэгжилт 20% хувьтай. 

         4.  Барилгын материалын худалдаа эрхлэгчид нь бараа бүтээгдэхүүнээ 100-н айл болон Нарантуул, Гурвалжингийн  худалдааны төвөөс бөөний үнээр авч жижиглэнгийн үнээр зардаг, бөөний худалдаа эрхлэгчид бараа бүтээгдэхүүндээ шинжилгээний бичиг, дагалдах падаан зэрэг холбогдох бичиг баримтыг дагуулж өгдөггүй.

         5. Барилгын материалын худалдаа эрхлэгчид улирлын чанартай үйл ажиллагаа эрхэлдэг, түрээслэгчид байнга солигддог тул хуулийн хэрэгжилтийг хангуулахад хүндрэлтэй байна.

          5. Нийгмийн хэв журмыг хангах үүднээс 12 газраас 8-нь газар нь камержуулалтанд хамрагдсан байна.  

Дүгнэлт:   

  1. НИТХТ-ын 07 тоот “ Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ын дагуу худалдаа, үйлчилгээ эрхлэгчид дүүргийн ЗДТГ-ын ХҮХ-тэй гэрээ байгуулж ажиллана гэсэн заалтын хэрэгжилт 50%-н хэрэгжилттэй, хангалтгүй байна.
  2. Хяналт шалгалтаар “Хэмжлийн нэгдмэл байдлын тухай” хуулийн хэрэгжилт 20%-тай, хангалтгүй байна.
  3. “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулийн хэрэгжилт хангалтгүй байна.  

Монгол Улс худалдааны олон улсын байгууллагын гишүүн байгууллагаар элсээд 20 гаруй жил болж байхад БНХАУ-ын импортоор орж буй бараанууд жиндээ хүрдэггүй, шошгоны зөрчилтэй, хугацаа дууссан зэрэг зөрчлүүд байнга давтагдаж байгаа тул Гаалийн байгууллагууд, хууль хяналтын байгууллагууд анхааралдаа авах

       Барилгын материалыг хил гаалиар оруулан бөөнөөр худалдан борлуулах эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудад тавих шаардлагыг өндөржүүлэх, хариуцлага тооцох механизмыг бий болгох шаардлагатай тул холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

   

                                

Чингэлтэй дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Хэрэглэгчийн эрх, ашгийг хамгаалах нийгэмлэг  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29668
0 эможи
keyboard_arrow_up