Хүүхдийн мөнгө, одонтой эхчүүдийн мөнгийг энэ долоо хоногт олгоно

2016 оны 3 сарын 04

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан өнгөрөгч чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, мэдээлэл хийсэн. Тэрбээр "Төсвийн санхүүжилт туйлын хүнд, төрийн дансны үлдэгдэл хурдацтайгаар багасаж байгаа. Ер нь оны эхний хоёр сарын санхүүгийн байдал нилээд хүнд байдаг. Нэгдүгээр сард орлогыг төлөвлөсөн хэмжээнд бүрдүүлсэн ч хоёрдугаар сард орлого бүрэн төвлөрөөгүй. Үүнээс шалтгаалж зарим санхүүжилтийг хугацаанд нь олгоход хүндрэл үүссэн. Хүүхдийн мөнгийг энэ долоо хоногт багтаж олгохоор Сангийн яам ажиллаж байна" гэх мэдээллийг өгсөн юм. 

Өчигдрөөс оюутны тэтгэлэг 70 мянгыг олгож эхэлсэн бөгөөд энэ долоо хоногтоо багтаан хүүхдийн мөнгө болон одонтой эхчүүдийн мөнгийг олгох юм байна. Ташрамд дурдахад, улсын хэмжээнд 208 мянган одонтой ээж байгаагийн 78 мянга нь нэгдүгээр, 130 мянга нь хоёрдугаар зэргийн одонтой. Эхчүүдийн мөнгөнд 25.6 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд зургаан хүүхэдтэй нэгдүгээр зэргийн одонтой эх 200 мянган төгрөг, дөрвөн хүүхэдтэй хоёрдугаар зэргийн одонтой эх 100 мянган төгрөгийн тэтгэмж авах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29663
0 эможи
keyboard_arrow_up