Торго бөс барааны хэсгийн 127 лангуу шатаж, 176 түрээслэгч хохирчээ

2016 оны 3 сарын 04

"Нарантуул" олон улсын худалдааны төв өчигдөр томоохон хэмжээний гал гарсан. Тодруулбал, гуравдугаар сарын 03-ны шөнө 03.00 цагийн үед гал гарч эхэлсэн бөгөөд Нийслэлийн онцгой байдлын газрын 10 дугаар анги эхний дуудлагаар очиж ажилласан. Мөн нэмэлтээр долоон ангийн 100 гаруй албан хаагч оролцож байж уг галыг унтраасан юм.

Гал тус захын торго бөс барааны хэсэгт гарсан. Одоогийн байдлаар гал гарсан шалтгааныг хараахан тодруулж дуусаагүй байгаа аж. Ямартаа ч Торго бөс барааны хэсгийн 127 лангуу шатаж 176 хохирогчтой, их хэмжээний хохирол учирсан байна.

Дашрамд дуулгахад тус худалдааны төвийн эзэн Ш.Сайхансамбуу хэвлэлийнхэнд хандаж "Түрээслэгч, худалдаачдын хохирлыг барагдуулахгүй. Учир нь манайх тэдэнтэй хийсэн ямар ч гэрээ байхгүй. Хийж ч байгаагүй. Би тэдэнд бараагаа битгий гадаа тавьж бай гэж хэлдэг байсан" гэсэн юм.

Мөн 2013 онд "Нарантуул" захын хүнсний зах шатаж их хэмжээний хохирол учруулсан байдаг.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29662
0 эможи
keyboard_arrow_up