Нийслэл орчмын нийтийн тээврийн зарим чиглэлийг зогсоов

2016 оны 3 сарын 04

Цаг агаарын хүндрэлтэй онцгой байдалтай холбоотойгоор Зам Тээврийн сайдын тушаал гарч хот хооронд зорчих авто машины хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаа билээ.

Тэгвэл ОБЕГ, нийслэлийн Онцгой байдлын штабаас өнөөдрөөс /III.4/ эхлэн нийтийн тээврийн хотын орчмын зарим чиглэлийг тодорхойгүй хугацаагаар хаахаар боллоо.Тодруулбал, ХО:7 “Туул тосгон-Био-120 мянгат”, ХО:6 “Өлзийт хороо-120 мянгат”, ХО:8 “Найрамдал зуслан-Саппоро-3-р эмнэлэг”, ХО:9 “Био комбинат-Сонсголон-5 шар”, ХО:10 “Эмээлт-Хархорин-Саппоро”, ХО:12 “Мал бордох-5шар-Саппоро”, ХО:13 “Баруун туруун-10-р хороолол”, ХО:4 “Тэрэлж-Налайх-Баруун 4-н зам”, ХО:3 “Гордок-Дүнжингарав худалдааны төв” ХО, “Жаргалант тосгон-Хархорин”, ХО “Баруун туруун-СХД-н 32 дугаар хороо-Саппоро” зэрэг чиглэлүүдийг хаагаад байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29661
0 эможи
keyboard_arrow_up