“Иргэдийн хяналтыг урамшуулах” аян эхэллээ

2016 оны 3 сарын 04

“Улаанбаатар смарт карт” компаниас энэ сарын 1-нээс ирэх тавдугаар сарын 31-ныг хүртэл Нийтийн тээврийн хэрэгслийн бэлэн мөнгөний төлбөртэй холбоотой зөрчлийг арилгах зорилгоор “Иргэдийн хяналтыг урамшуулах” аяныг зохион байгуулахаар болжээ. Уг аяны хүрээнд нийтийн тээврийн хэрэгслийн бэлэн мөнгө хураалтын зөрчлийг илрүүлэн баримтжуулсан иргэнд урамшуулал олгох журмыг мөрдөн ажиллах юм байна. Мөн бэлэн мөнгөний орлогод хяналт тавьж, алдагдлыг арилгах, иргэдийн тусламжтайгаар зөрчлийг илрүүлэн баримтжуулсан иргэдийг  урамшуулахаас гадна иргэдийн мөнгийг хууль бус үйлдлээр шамшигдуулахыг таслах зогсоох аж. Тодруулбал, жолооч гар дээрээ болон зориулалтын бус өөр хайрцагт бэлэн мөнгө авах, эцсийн буудал болон хүнээс зайдуу газар хайрцгийг тусгай багажаар ухах, бүхэл мөнгийг задлах хэлбэрээр өөртөө авах зөрчил гаргасан үед иргэд зөрчлийг илрүүлэн шаардлага хангасан бичлэг хийж, зураг авах, тухайн нийтийн тээврийн улсын дугаар болон гараашын дугаарыг зурагжуулах, зөрчил илрүүлсэн цаг өдрийг тэмдэглэх ёстой аж. 

 Үүнээс гадна зөрчлийг баримтжуулсан иргэд өөрийн биеэр “Улаанбаатар смарт карт” компанийн байранд ирэх ёстой юм байна. Тус компанийн ажилтнууд мэдээлэл өгсөн иргэний нууцлалыг чандлан хадгалах юм. Мөн зөрчил гаргасан автобусны жолооч болон шалгагчийн тухайн үйлдэл, тээврийн хэрэгслийн гараашийн дугаар, шаардлага хангасан камерын бичлэг, фото зургийг хавсарган өргөдөл гаргасан иргэний “U money” цахим картыг 30.000-50.000 төгрөгийн мөнгөн дүнгээр цэнэглэж урамшуулах аж.

 “Улаанбаатар смарт карт” компанийн хаяг Чингэлтэй дүүрэг, Нийслэлийн Засаг Захиргааны IV байр, 4 давхар, 402 тоот. Утас: 78100100, 91110178

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29655
0 эможи
keyboard_arrow_up