Ё.Отгонбаяр: 2016 иргэдийн аюулгүй амьдрах орчныг хангах зорилгоор камержуулах ажилд анхаарч ажиллана

2016 оны 3 сарын 04

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны засаг дарга Ё.Отгонбаяртай ярилцлаа.

-Сайн байна уу. Танай 18 дугаар хороо Чингэлтэй дүүргийн бусад хорооноос юугаараа онцлог вэ. Хорооныхоо талаар товч танилцуулахгүй юу?

Манай 18 дугаар   хороо   1971  онд  Сүхбаатар районы 45 дугаар    хороо  нэртэйгээр   анх   500   өрх  2700  хүн  амтайгаар байгуулагдаж байсан юм. 1977 онд  нутаг дэвсгэрийн зохион байгуулалтаар Сүхбаатар дүүргийн  20 дугаар хороо, 1992 онд  Чингэлтэй  дүүргийн 18 дугаар хороо болж урд талаараа 14,15,16 дугаар хороотой, баруун талаараа 17-р хороо,    хойд     талаараа 19 дүгээр хороо, зүүн  талаараа Сүхбаатар дүүргийн  14,15 дугаар хороодтой хиллэдэг.

Хороо маань 138.6 га газар нутагтай 2480 өрх, 10 мянга гаруй хүн амтай.

Нийт 10 мянга гаруй иргэдэд төрийн үйлчилгээг хэрхэн хүргэж байна вэ?

Манай хороо нь 8 албан хаагчтай ба 12 хэсгийн ахлагчтайгаар иргэддээ үйлчилж байна.  Хорооны иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээнд  “Үйлс нэгтэн” өрхийн эрүүл мэндийн төв  4 их эмч, 4 сувилагч, 3 туслах ажилтан ажиллаж байна.

-2015 онд бүтээн байгуулалт, дэд бүтцийн хувьд ямар ажлууд хийгдсэн бэ?

Өнгөрсөн жил дүүргийн хөрөнгө оруулалтаар Хайлааст Чингэлтэйг холбосон 820 метр авто зам болон явган замыг шинээр барьж байгуулсан. Үүнээс гадна иргэдийнхээ оролцоотойгоор  160 метр явган хүний зам тавилаа. Мөн бүх гудамжаа гэрэлтүүлэгтэй болгосон ба хоггүй хороо болох зорилгын хүрээнд хорооныхоо ажилгүй 10 иргэнийг түр ажлын байраар ханган хороогоо хоггүй болгож чадсан.

Байгальд ээлтэй ажлын хүрээнд булгийг хамгаалалтанд авч урсацыг сайжруулах суваг шуудуу,үерийн аюултай бүст 120м үерийн ус зайлуулах суваг шуудууг иргэдээрээ хийлгэж ашиглалтанд оруулсанд иргэд сэтгэл хангалуун байна.

Хорооны маань хувьд нэгэн тулгамдсан асуудал байдаг ба цэцэрлэгийн насны 680 гаруй хүүхэдтэйгээс 300 гаруй нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй.  Энэ асуудлыг шийдэхийн тулд 2015 онд хороондоо 150 хүүхдийн багтаамжтай улсын цэцэрлэгтэй болох суурийг тавьсан нь бидний хувьд томоохон ажил болсон. Гуравдугаар сарын дундуур ажил эрчимжиж хүүхдийн баяраас өмнө шинэ цэцэрлэгээ ашиглалтанд оруулахаар шахуу ажиллаж байна. 

-Өнгөрсөн жил  бүтээн байгуулалтын тал дээр нэлээдгүй ажлийг хийсэн байна. Тэгвэл энэ жилийн хувьд ямар ажлууд хийгдэж, хийгдэхээр төлөвлөж байна вэ?

Улсын хөрөнгө оруулалтаар 7 буудлаас  Чингэлтэйн эцэс хүртлэх 3.2 метр авто замын ажил, 7 буудал хүртэл бохир усны шугам татах ажил, дахин төлөвлөлтийн ажилтай холбогдуулан айлуудтай уулзалт хийх гэх мэт олон том ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар иргэдийн аюулгүй амьдрах орчныг хангах зорилгоор камержуулах ажлыг түлхүү хийнэ. Ингэснээр гэмт хэргийн тоо буурах, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог нэмэгдүүлэх боломжтой болно гэсэн үг.

-Иргэдэд рүү чиглэсэн ямар ажлууд зохион байгуулагдсан вэ?

Манай хороо 150 гаруй хүний багтаамжтай иргэний танхимтай ба олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахад саадгүй байдаг. Энэ давуу талаа ашиглан бид хороон дээрээ ХӨХ ТЭНГЭР  урлагын хамтлаг, ЗОЛБОО спортын хамтлаг, Аеробекийн хамтлагуудтай ба арга хэмжээ тэмцээн уралдаанд байнга амжилттай оролцож байна.

 Хүүхдүүдэд чиглэсэн ажлын хувьд урлагийн хамтлагтайгаа хамтран хүүхдийн хөгжмийн дугуйлан хичээллүүлэх,мөн Дэлхийн Зөн ОУБ тай хамтран гэр номын санг ажилуулж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29644
0 эможи
keyboard_arrow_up