ӨНӨӨДӨР нийслэлд болох зарим үйл явдал

2016 оны 3 сарын 04
iKon.MN

Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагаас Хорт хавдрыг эмчлэх шинэ арга нээгдсэнтэй холбогдуулан Монголд эмчлэгдэх боломжгүй иргэдийн эмчилгээний төлбөрийг 100 хувь хариуцах, хавдаргүй Монгол болох арга замын талаар Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс мэдээлэл хийнэ.

МАОЭНХ-ны байранд

11:40 цагаас "Эрдэнэс-Таван толгой" ХК болон "Мон-Атом" ХК, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. 

“BES” ХХК-ийн үйлдвэрт /Баянзүрхийн товчоо өнгөрөөд Керамзит зарна гэсэн улаан самбараар зүүн гар тийш салсан замаар чигээрээ явахад том улаан байшин байгаа/

12:30 цагаас Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эрчим хүч, халаалт дулааны системд нэвтрүүлэх дэвшилтэт технологийн “BES” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцана. 

Гааль татварын ерөнхий газрын 7 давхрын хурлын зааланд

14:40 цагаас  Гааль, Татварын Ерөнхий Газрын дарга С.Пүрэв Скайтел ХХК-н захирал Д.Болор нар ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурна. Мөн тус хэвлэлийн хурлаар орон даяар хэрэгжиж буй Нэмэгдсэн өртөгийн албан татварын СУГАЛАА-ны тохирлын тухай сонирхолтой мэдээлэл өгнө. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29643
0 эможи
keyboard_arrow_up