Хан-Уул дүүргийн ХААА Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэлтэй иргэдийг мэргэшүүлэх сургалтанд бүртгэж байна

2016 оны 3 сарын 03

Хан-Уул дүүргийн ХААА-наасТөрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47.4-д заасны дагуу Үнэлгээний хорооны бүрэлдхүүнд орж ажиллах иргэд, төрийн байгууллагын албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтанд хамруулахаар боллоо.

 

Сургалтаар А3  сертификат олгох бөгөөд 2016 оны  03 дугаар  сарын 15-18-ны хооронд 3 хоногийн хугацаатайгаар зохион байгуулах юм. Сургалтанд хамрагдах хүсэлтэй мэргэжилтэн, албан хаагчид иргэний үнэмлэхний хуулбар, төлбөрийн хамт 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 13:00 цагаас  өмнө  Хан-Уул дүүргийн иргэдэд үйлчлэх төв байрны 9 давхарын 902 тоотод ирж  бүртгүүлнэ үү.

  Жич:  / Төлбөр 70 000 төгрөг /

Хичээл орох хуваарь

2016 оны 03-р сарын 15,16,17-ны өдөр 09:00 цагаас 17:30 цагийн хооронд 7 давхарын хурлын зааланд болно.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЛБА

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29633
0 эможи
keyboard_arrow_up