Түрээсийн орон сууцыг сугалаагаар шийдвэрлэнэ

2016 оны 3 сарын 03

АН-ын Бодлогын зөвлөлийн Барилга хотын хөгжил бүлгэмийн ээлжит хэлэлцүүлэгт Төрийн орон сууцны корпорацийн захирал А.Гантулга мэдээлэл хийлээ.

 

Түүний хэлснээр ТОСК-аас анх удаа хэрэгжүүлэх гэж буй Түрээсийн орон сууц хөтөлбөрийн нарийвчилсан журмыг тухайн байгууллага боловсруулж байгаа аж. Ирэх долоо хоногоос түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэлээ. Мөн тэрээр "Иргэдийн дунд нэг буруу ойлголт байгаа нь түрээсэлж байгаад хувьдаа авчихна гэж хараад байна. Тийм зүйл байхгүй. Энэ бол насан туршдаа түрээсийн л орон сууц байх болно. Хамгийн дээд тал нь 5 жилээр түрээсэлнэ. Тэрний дараа дахин сунгах эсэхийг тухайн үед нь шийдвэрлэнэ. Мөн түрээслэх хугацаандаа иргэн өөрийн хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол ТОСК орон сууцыг хурааж авах хүртэл арга хэмжээ авна. Учир нь энэ бол бондын буюу ард түмний мөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл. Тиймээс тухайн иргэнтэй 5 жилийн гэрээ хийсэн ч гэрээг жил бүр дүгнэж байх болно" гэлээ.

Дашрамд дурьдахад иргэдийн дунд түрээсийн орон сууцны талаар ихээхэн хүлээлт үүссэн. ТОСК дээр буй судалгаагаар зөвхөн нийслэлд л 27000 гаруй иргэн түрээсийн орон сууцанд хамрагдах эрэлт байгаа аж. Харин түрээслэх орон сууцны тоо ердөө 350 байгаа. Иймд иргэдийн материалыг хүлээж авсны дараа сугалаа явуулснаар түрээсийн орон сууцанд орох иргэдийг тодруулах юм байна. Даваа гарагт ТОСК-ийн удирдлагууд мэдээлэл хийснээр бүртгэл албан ёсоор эхлэх бөгөөд 14 хоногийн хугацаанд үргэлжилнэ гэж ТОСК-ын Ерөнхий захирал А.Гантулга мэдээллэв.

Харин энэ асуудалтай холбоотойгоор хувийн хэвшлийнхний зүгээс, “Энэ ажлыг анх удаа хэрэгжүүлж байгаа ТОСК-ын хамт олонд баярлалаа. Өнөөдөр Монголын зах зээл дээр орон сууцны 30 хувиа төлөөд ипотекийн 8 хувийн зээл хамрагдах иргэд байхгүй болж. Энэ юу гэсэн үг вэ гэхээр 30 хувиа төлөөд орон сууцанд орох иргэд дууссан байна. Харин түрээсийн орон сууцанд амьдардаг, түрээсийн орон сууцыг илүүд сонирхож байгаа иргэдийн эрэлт байна. Тэгвэл хувийн хэвшлийнхний барьсан орон сууцны нийлүүлэлт ч их байна. Тиймээс хувийн хэвшил, ТОСК-тай хамтраад зах зээлд байгаа орон сууцнуудыг түрээслэх боломж байна гэж харж байна. Энэ ажлыг зохион байгуулах хэрэгтэй” гэсэн саналыг гаргаж байлаа.

http://www.demparty.mn/news/3082.shtml

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29600
0 эможи
keyboard_arrow_up