ЧД-ийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн тамирчид “Монгол Цагдаа-95” СБАШ тэмцээнд оролцлоо

2016 оны 3 сарын 03

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн тамирчид “Монгол Цагдаа-95” СБАШ тэмцээнд оролцлоо

Цагдаагийн байгууллагын 95, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны 70 жилийн ойг угтсан Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн нэрэмжит “Монгол Цагдаа-95” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрэгтэй, эмэгтэй багийн тамирчид оролцлоо.

Тэмцээнд төв орон нутгийн цагдаагийн газар хэлтсийн 86 багийн тамирчид оролцсоноос ЧД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрэгтэй баг “Е” группыг ахлан тоглож зоноосоо нэгээр гарч шигшээ 16-гийн нугалаанд Замын цагдаагийн газарт хожигдож, эмэгтэй баг тамирчид зоондоо 2 хожигдож тэмцээнийг үрэгжүүлэх боломжгүй болсон.

Тэмцээний эрэгтэй багийн тамирчдаас тэргүүн байранд Замын цагдаагийн газар, хоёрдугаар байранд Завхан аймгийн цагдаагийн газар, гуравдугаар байранд Мөрдөн байцаах газрын тамирчид орлоо.

Эмэгтэй багийн тамирчдаас тэргүүн байранд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, хоёрдугаар байранд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс,гуравдугаар байранд Хамгаалалтын нэгдүгээр газрын тамирчид тус тус шалгарч цом, өргөмжлөл, алт, мөнгөн, хүрэл медаль үнэ бүхий зүйлээр шагнагдав.

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн баг тамирчид тэмцээнд амжилттай орлцож 86 багаас 9 байранд шалгарсан.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29587
0 эможи
keyboard_arrow_up