Чингэлтэй дүүргийн “ДӨЛ” тэмцээний анхан шатны шалгаруулалт өндөрлөв

2016 оны 3 сарын 03

 Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхны дунд жил бүр зохион байгуулдаг уламжлалт “Дөл” тэмцээний анхан шатны шалгаруулалт 57 дугаар сургуулийн ахлах ангийнхны дунд болсноор өндөрлөж байна.

2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр болсон 57 дугаар сургуулийн ахлах ангийнхны “Дөл” тэмцээний нээлтэд дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын Төлөвлөлт, сургалтын офицер, дэд хурандаа Л.Мөнхбат, Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир, сургуулийн захирал, багш, сурагчид оролцлоо.

Тус сургуулийн ахлах ангийн 6 бүлгийн сурагчид “Дөл” тэмцээний анхан шатны шалгаруулалтад өрсөлдөв.

Энэ жилийн “Дөл” тэмцээнд ахлах ангийн бүх сурагчид оролцож байгаагаараа онцлогтой. Ерөнхий боловсролын сургуулиудаас тэргүүн байрт шалгарсан ангиуд 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хоёр дахь шатны шалгаруулалтад орж, шилдгүүдээ тодруулна.

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29586
0 эможи
keyboard_arrow_up