ХУД-ээс жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “АВАРГА АНГИ” спортын наадмын тов гарлаа

2016 оны 3 сарын 02

Хан-Уул дүүргийн ИТХ-ын даргын санаачилгаар Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион явуулдаг  “Аварга анги” спортын наадмын албан ёсны тов гарлаа.

Энэхүү спортын наадам нь Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдарыг хөгжүүлэх, тэднийг биеийн тамир спортод татан оролцуулах зорилготой юм.

Уг тэмцээнд Хан-Уул дүүргийн ЕБС-ийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид сагсан бөмбөг /эр, эм/, ширээний теннис /эр, эм/, шатар /эр, эм/, гар бөмбөг /холимог/ гэсэн төрлүүдээр 3 бүсэд хуваагдан оролцох юм. Тэмцээнд ангийн нийт сурагчдыг татан оролцуулахын тулд нэг хүүхэд спортын нэг төрөлд оролцох журам баталсан байна.

Хан-Уул дүүргийн “Аварга анги” энэ сарын 29-31-ний өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордон болон дүүргийн Биеийн тамир, спортын ордонд спортын төрөл тус бүрт тодроно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29570
0 эможи
keyboard_arrow_up