ЧД-ийн 72 дугаар сургуулийн “ДӨЛ” тэмцээний шалгаруулалт болов

2016 оны 3 сарын 02
Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дөл” тэмцээний анхан шатны шалгаруулалт үргэлжилж байна. 
2016 оны 03 дугаар сарын 1-ний өдөр ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдын 8 багийн дунд тэмцээний нээлт боллоо.
Нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Даваарагчаа нар оролцож тэмцээний хэсгээс үзэж, сонирхлоо. 
Тус сургуулийн найман багаас тэргүүн байрыг 11а ангийн хамт олон эзэлж дараагийн шатны шалгаруулалтад өрсөлдөхөөр болсон байна. Дэд байрыг 12а анги, гуравдугаар байрыг 12в ангийн хамт олон тус тус эзэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29559
0 эможи
keyboard_arrow_up