Чингэлтэй дүүрэг хорооны нийгмийн ажилтнуудыг чадавхжиуулах сургалтанд хамрууллаа

2016 оны 3 сарын 02

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн зөн ОУБ-ын Чингэлтэй, Хайлааст орон нутгийн хөтөлбөрүүд хамтран хорооны нийгмийн ажилтнуудыг “Гэр бүлийн баяр хөөр сургалтын сургагч багш бэлтгэх” сургалтанд хамрууллаа.

Сургалтаар гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцааг хэрхэн сайжруулах вэ, гэр бүлийн амьдралын хэв маяг, бүтэц түүнээс гарч байгаа асуудалд дүн шинжилгээ хийх, тухайн гэр бүлийн давуу болон сул талыг нээж илрүүлэх, онцлогт нь тулгуурлан хөгжүүлэх зэрэг сэдвийн хүрээнд сургалт явууллаа.

Мөн нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай ерөнхий мэдлэг, чадварыг нийгмийн ажилтнуудад олгосон үр дүнтэй сургалт боллоо.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29558
0 эможи
keyboard_arrow_up