“Математик сургалтын багц хэрэглэгдэхүүнийг боловсруулж, Хан-Уул дүүргийн ЕБС-иудад түгээн дэлгэрүүлэх” төсөл амжилттай хэрэгжиж байна

2016 оны 3 сарын 02

Хан-Уул дүүрэг 2014 оноос эхлэн “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөр боловсруулан “Хүүхэд хөгжил”, “Хүүхэд хамгаалал”-ын чиглэлээр эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдэд хөрөнгө оруулалт оруулж, тоног төхөөрөмжөөр хангах, багш, ажилчид, эцэг эхчүүдэд сургалт зохион байгуулах зэрэг хүүхдийн төлөө олон ажлуудыг амжилттай зохион байгуулж байгаа билээ. 

 

Өнөөдрийн байдлаар дүүргийн хүүхэд, багачуудад зориулж 64 төсөл, хөтөлбөрт нийтдээ 1.2 тэрбум төгрөг зарцуулаад байна. 

Хөтөлбөрийн хүрээнд боловсролын байгууллагын менежментийг сайжруулах, боловсролд оролцогч талуудын оролцоог хангаж, багшийг хөгжүүлэн чадваржуулж, тэдний идэвхтэй үйл ажиллагаагаар хүүхэд бүрийн авъяасыг нээн хөгжүүлэх замаар сургалтын чанар, үр дүнг дээшлүүлж эрүүл чийрэг, амьдрах дадал, чадвар эзэмшсэн хүнийг төлөвшүүлэх зорилгоор өнгөрсөн 2015 оны 8 дугаар сард сургууль, цэцэрлэгүүдийн дунд “Ажлын төсөл” шалгаруулах уралдаан зарлан нийтдээ 5 төсөл шалгарч тус бүр 20 сая төгрөгөөр санхүүжүүлж өөрсдийн боловсруулсан төслөө хэрэгжүүлэхээр болсон.

Шалгарсан 5 төслүүдийн нэг болох ЕБС-ийн 32 дугаар сургуулийн Т.Батбилэг ахлагчтай “Математик сургалтын багц хэрэглэгдэхүүнийг боловсруулж, Хан-Уул дүүргийн ЕБС-иудад түгээн дэлгэрүүлэх” төсөл өнөөдөр гүйцэтгэл, үр дүн, боловсруулсан хэрэглэгдэхүүнээ танилцуулж, дүүргийн бусад сургуульд гардуулан өглөө.

Дашрамд дурдахад, 2016 онд “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөр үргэлжлэн хэрэгжих бөгөөд дүүргийн төсөвт 500 сая төгрөг тусгагдсан байна. Түүнчлэн багш, сурагч, иргэдээс олон төсөл хөтөлбөрийн санал авч санхүүжүүлж байгаа юм. Цаашдаа Хан-Уул дүүргээс ирээдүйн инженер, эмч, багш, эдийн засагч, урлаг спортын одууд зэрэг дэлхийд үнэлэгдэх иргэдийг бэлтгэж байгаагаараа энэхүү хөтөлбөрийн гол зорилго оршиж байна.

123

123

123

123

123

123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29557
0 эможи
keyboard_arrow_up