Нийслэлийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн бэлтгэлийг хангах ажлын хэсэг байгууллаа

2016 оны 3 сарын 02

Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухайА/154 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийслэлийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах, Азийн хөгжлийн банкны төслийн баг, судалгааны багуудын ажлыг дэмжих, шуурхай зохицуулалтаар хангах, хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад холбогдох техникийн шийдлийг гаргаж хамтран ажиллах үүрэг бүхий техникийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат ажиллана.
Ажлын хэсгийн үйл ажиллагааг яаралтай эхлүүлэн, шуурхай зохион байгуулах, мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангаж ажиллахыг ажлын хэсэгт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29542
0 эможи
keyboard_arrow_up