Чингэлтэй дүүрэгт Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд дараах төсөл, хөтөлбөр хэрэгжинэ

2016 оны 3 сарын 01

Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд 2016 онд дараахь хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлэн ажиллана. Үүнд:

  • Аж ахуй эрхлэх, бичиг бизнесийг дэмжих хөтөлбөр
  • Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байрыг дэмжих хөтөлбөр
  • Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр
  • Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр
  • Нийтийг хамарсан ажил зохион байгуулах хөтөлбөр
  • Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээг дэмжих хөтөлбөр
  • Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний төсөл зэрэг болно.

Энэхүү  хөтөлбөр, төсөлд “Ажил хайгч  ажилгүй иргэн, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн, ажил олоход хүндрэлтэй иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн,  ажил олгогч нар” хамрагдана.

Иргэд хөтөлбөр төслийн талаар 315204 утсаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29523
0 эможи
keyboard_arrow_up